Бидний тухай

Musthaves-ийн тухай


2017 оноос хойш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч бүрдээ баярлалаа.


Бидний хувьд хувцас бол зөвхөн өмсөх зүйл биш.

Өглөө юу өмсөхөө сонгох тэр жижигхэн шийдвэрээс л бид тухайн өдрийг ямар мэдрэмжтэй эхлүүлэхээ тодорхойлж байдаг. Өөрт зохисон хувцас өмсөхөд нуруу өөрийн эрхгүй тэнийж, алхаа өөрчлөгдөж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг.


Сайхан хувцаслахын тулд онцгой өдрийг хүлээх хэрэггүй. Өдөр бүр өөрөө онцгой.


Ажилдаа явахдаа, найзтайгаа кофе уухдаа, аялж байхдаа, эсвэл зүгээр л өдөр тутмын ажлаа амжуулахдаа ч өөртөө зохисон хувцсаа өмс. Учир нь таны хэв маяг бол бусдад харагдах төрхөөс илүүтэйгээр өөртөө ямар мэдрэмж төрүүлж байгаагийн илэрхийлэл юм.

Musthaves хүн бүрийг тренд дагахыг уриалахгүй. Харин өөрийн бие галбир, амьдралын хэв маяг, зан чанарт тохирох зүйлээ олж, өөрийнхөөрөө хослуулж, өөртөө итгэлтэй өмсөхийг дэмжинэ.


Бид мөн олныг авахын оронд өөрт хэрэгтэй, чанартай зүйлээ сонгож, удаан өмсөж, байгаа хувцсаа дахин дахин шинэ хослолоор амилуулахыг хүсдэг.


Хувцас таныг өөр хүн болгох ёсгүй.

Харин таны хамгийн итгэлтэй хувилбарыг илэрхийлэхэд туслах ёстой.

Амьдрал бол бидний тайз. Өдөр бүр онцгой.


2017 оноос хойш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Хувцас таныг өөр хүн болгох ёсгүй. Харин таны хамгийн итгэлтэй хувилбарыг илэрхийлэхэд туслах ёстой. Сайхан хувцаслахын тулд онцгой өдрийг хүлээх хэрэггүй. Өдөр бүр өөрөө онцгой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл